2023.12.14

Т.Энхтүвшин: Зээл авах асуудал дээр Зам тээврийн яамнаас ямар бодлого барьж байна?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Зээл аваад эвдэрсэн замаа засаж, янзлах юм байна. Ер нь цаашдаа Зам, тээврийн яамнаас барьж байгаа бодлого бий юу?

Ялангуяа, эрээний боомт 24 цагийн үйл ажиллагаанд шилжих гэж байна. Улаанбаатар төмөр замын ачаа эргэлт их болсон. Улаанбаатар төмөр зам үндсэндээ даацаа дийлэхээргүй болсон. Тиймээс Замын-Үүдээс Налайх хүртэл хатуу хучилттай хүнд даацын зам тавих ажил хэрхэн шийдэгдэж байгаа вэ? 

Энэ дээр олон улсын банк, азийн хөгжлийн банк ч юм уу, дэлхийн банкнаас мөнгө босгоод замыг барих бололцоо байна уу?

24 цагийн үйл ажиллагаанд шилжчихвэл Замын-Үүдээр явж байгаа нурмага ачаа бол нэмэгдэнэ. Бид нарын одоо явж байгаа зам нь 44 тонны зам байгаа. Тийм учраас энүүгээр ачаа зөөгөөд явах бололцоо, боломж муутай байна. Цаашдаа хүнд даацын 100 тонны замаа яаралтай барих юм бол Монгол Улсын эдийн засаг өсөх, Замын-Үүдийн 24 цагийн үйл ажиллагаа нэлээн идэвхтэй явах, эдийн засаг өсөх бололцоо боломж байна. Бид эдийн засагтаа орлого оруулах, орлогоо нөхөх бололцоо боломжтой замуудаа яаралтай  барих хэрэгтэй байна. Замын-Үүд, Налайхын замаа барьчихвал 2, 3н жилийн дотор зээлээ төлчих нь. Зээл авах асуудал дээр зам тээврийн яам болон сайд ямар бодлого барьж байна. Энэ ажил 2024 онд эхлэх бололцоо, боломж байна уу?   

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан