2025.01.23

Х.Жангабыл: Газрын тосны үйлдвэрийг барьж дуусгахын тулд зээлийг соёрхон батлах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025,01,23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Энэхүү хуулийн төслийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Х.Жангыбал дараах байр сууриа илэрхийлж байсан юм.

Газрын тосны үйлдвэрийг барих нь зүйтэй. Энэ бол Монголын ард түмний хүсэн хүлээж, мөрөөдөж байгаа үйлдвэрэлээд хугацаа өнгөрчихсөн байна. Гишүүддээ уриалж байна. Энэ зээлийг соёрхон батлахгүй бол үйлдвэр эхэлснээс хойш 700 сая доллар салхинд хийсэх гээд байна. Гэрээ хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ монголчууд биелүүлдэггүй гэсэн муу нэртэй үлдэхээр тийм эрсдэлтэй байна. Энэ зээлийг соёрхон батлаад, УИХ-аар явуулъя.УИХ-аар соёрхон батлахад дэмжлэг үзүүлээч гэж, уриалж хүсмээр байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn