2023.12.14
Д.Өнөрболор: Шатахуун түлшний хомсдол, эрчим хүчний хязгаарлалт үүсэх шалтгаан өнөөдөр биш 20, 30 жилийн өмнөөс эхлэлтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
"Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад хэд хэдэн асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж үзэж үг хэлэх боломж авсан. Сүүлийн өдрүүдэд шатахуун түлшний хомсдол мөн эрчим хүчний хязгаарлалт гээд маш олон асуудал үүсэж байна энэ зөвхөн өнөөдөр үүсээд байгаа асуудал биш сүүлийн 20, 30 жил л энэ асуудлыг ярилаа. Эрчим хүчний нөөц, эрчим хүчний аюулгүй байдал бие даасан байдлын тал дээр сэргэлтийн биш бараг хувьсгалын шинжтэй реформ хийх цаг үе нь болчихжээ гэж харагдаж байна.
Дэлхийн улс орны хийж хэрэгжүүлж байгаа шилжилт, energy transition буюу эрчим хүчний шилжилт рүү нэн яаралтай тооцоо судалгаатай, зоригтой шилжих шаардлага харагдаж байна нөгөө асуудал нь бол эвслийг бууруулах менежмент төлөвлөгөөтэй улс орон болох нэн шаардлагатай байна гэж харагдаж байна. Бид өнөөдөр эрчим хүчний нөөцийн их үүсвэр мөн түүнийг нөхөх асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа тохиолдолд энэ эрсдэл өнөөдөр оршсоор л байна, байсаар л байна.
Нэн ялангуяа хүйтний улирал өдрөөс өдөрт чангарч байгаа энэ цаг үед ийм эрсдэл үүсвэл яаанаа энэ түлш шатахуун, цахилгаан дулааны эрчим хүчний хангамжид магадгүй доголдол үүслээ гэсэн тохиолдолд үүнтэй холбоотойгоор нийгэм эдийн засгийн болон улс орны ард иргэдийн амьдралд маш их гарц учрах байдал үүсэх нь ээ тэр байтугай олон улсын ачаа тээвэр, хил гааль, боомт дээрээс нь ард иргэдийн эрүүл аюулгүй байдал, амь насны эрсдэл хүнсний хангамж аюулгүй байдал гээд маш олон тоочоод байх юм бол тоолж баршгүй хэмжээний сөрөг нөлөөтэй асуудлууд энэ менежментийг бууруулах төлөвлөгөөгүй байгаагаас болж үүсэх асуудал үүсээд байна.
Монгол улс эрчим хүчний нийт хэрэглээний 22 хувийг импортоор авч л байгаа нэн ялангуяа цэргийн ажиллагаатай байгаа эмзэг эрсдэлтэй байгаа улсаас ийм цаг үед тухайн улс нь нийлүүлье гэсэн ч нийлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл яах вэ? Тэгэхээр бусад улс орнууд энэ дээр ямар стратегийн ач холбогдол бүхий баримт бичгүүдийг боловсруулж ард иргэддээ зөвлөмж өгч эрсдэлийг бууруулах менежментийн төлөвлөгөө, гарын авлагыг боловсруулж, удирдамжаар хангаж боловсруулж ажиллаж байна. Гэнэтийн болзошгүй зүйлд бид нар хэрэв бэлтгэж системийн доголдлоос сэргийлээд үнэхээр хурдан сэргээх, сэлгэх үр дүнтэй арга хэмжээ авах энэ менежментийн бодлогыг урьдчилан боловсруулаад шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, зохион байгуулалтаар хангах, хүний амь эрсдэх аюул учрах, хохирол учрах ийм нөхцөл байдал үүсэж байна.
Хамгийн чухал арга хэрэгсэл нь бол манайх шиг тархай, бутархай алслагдсан аймаг, сумдад суурьшсан иргэдийг харилцаа холбоо тасрахгүй байх нөхцөлөөр хангах явдал хамгийн чухал асуудал болчхоод байна өөрөөр хэлбэл бие даасан харилцаа холбооны системийг ашиглах явдал, менежментийн хамгийн чухал суурь арга хэрэгсэл болгох ийм дэд бүтэц манай улсад байна уу? Миний ойлгож байгаагаар бол одоогоор байхгүй байгаа, тэр үеийн гамшгийн осол аваар аюулын эрсдэлийн асуудлуудаа нөөцийн удирдлагаа, эрэлт нийлүүлэлтээ яаж хангах юм тээвэр ложистикаа яаж хангах юм ийм асуудлуудад бол анхаарал хандуулж зохицуулалтад оруулах нэн шаардлагатай байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn