2020.12.03
Ц.Даваасүрэн: Зээлийн эргэн төлөлтөд нүүрсний экспорт хамааралтай тул анхаарах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.