2021.12.23
Г.Амартүвшин: Урт хугацаатай зээлийг шинэ бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
2051 хүртэл урт хугацаатай зээлийг хүү багатай авч байна. Хувьсах хүүтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Урт хугацаатай зээлийг том том бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Яармаг, Зайсангийн гүүр гэх мэт. Одоо байгаа замаа нийслэлийн төсвөөр зохицуулах хэрэгтэй.Энэ санхүүжилтийн зарцуулалтыг нарийн заасан уу? Хэрвээ заагаагүй бол шинэ бүтээн байгуулалтад зарцуулж байж үр дүнд хүрнэ.Одоо байгаа уулзварын нэвтрэх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Замын нэвтрэх чанарыг дээшлүүлэхээс гадна машины дугаар болон бусад зүйл дээр анхаарч ажиллах ёстой байна.
Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn