2018.10.11

О.Баасанхүү: УИХ-ын гишүүд дэгээ барьж, хуулиа баталмаар байна

УИХ өнөөдөр  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газарт олгох юм байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн байр суурь хэллээ. 

Хог хаягдлын төсөлтэй холбоотой хичнээн хэмжээний мөнгө Монгол улсад орж ирдэг юм бэ. Хог дээр амьдардаг хүн их байна. Энэ яг хичнээн хэмжээний хүн байна вэ? Тэднийг нийгэмшүүлж, амьдралыг нь дээш нь татмаар байх юм.