2021.12.22

Н.Наранбаатар: Олон улсын зээлээр хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021,12,22-ны хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Зээл үр дүнтэй харагдахгүй байна. Аливаа зээл бидэнд өр болно. Уг нь зээл орсон газар эргээд зээлээ төлдөг бол сайн байна.420 тэрбум төгрөг анх удаа нийслэлд төсөв суулгаж өгсөн, зам талбай өргөсдөг, гэтэл ахиад гаднаа машин орж ирдэг, хотын түгжрэл бүүр нэмэгдээд байна. Хариуцлага хүлээсэн хүн адга. Зээл гудамжинд шатаад дуусаж байна. Үүний оронд Сангийн яам хөгжил чиглэсэн төсөлд анхаарах ёстой.

Томоохон бүтээн байгуулалтууд хөрөнгө байхгүй зогсоод байна. Таван толгойн цахилгаан станц гэх мэт. Үр өгөөжөө өгөх төсөл дээр төсөв хэрэгтэй байна. Хотын түгжрэлийг өөр аргаар зохицуулах боломж олон байна. Үйлдвэрлэсэн машины он, мөн нийслэлийн иргэдийн татвар өндөр байдаг гэх мэт бодлогын аргаар зохицуулах ажил байна.Аль болох төсвөөр шийднэ болохгүй бол зээл авна гэдэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn