2020.12.03

Ц.Цэрэнпунцаг: Цаашдаа энэ зээлүүдээ хүүг нь багасгах, сайн нөхцөлтэй зээлүүдээр солих боломж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа:

Цаашдаа хүүгийн дарамт болж ирэх учраас яаж зээлээ төлөх вэ? Энэ зээлүүдээ хүүг нь багасгах, сайн нөхцөлтэй зээлүүдээр солих боломж байдаг уу?  

Аж ахуй нэгжүүдэд хуваарилж өгөхөөр бодож төлөвлөсөн зүйл байна уу?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд ЗГ-ийн авсан зээлүүдийг богино хугацаатай зээлүүдийг урт хугацаатай зээлүүдээр солих арга хэмжээг нэлээд идэвхтэй хийсэн. ДНБ-д эзлэх ЗГ-ийн гадаад нийт өрийн хэмжээ 78.8 хувь байж байгаад 57.2 хувь болж буурсан байгаа. Энэ нь зээл төлөхөөс гадна өндөр хүүтэй богино хугацаатай зээлээр солиход үр дүн бодитой гарч ирсэн.