2025.01.17

Д.Энхтүвшин: Төслийн менежментийг сайн явуулах нь эрсдэлийг багасгана

УИХ-ын  /2025.01.17/-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 

Газрын тосны төсөл бол улсад хэрэгтэй төсөл байгаа. Хэрвээ энэ төсөл энэ зээлийн хэлэлцээр маань батлагдахгүй бол И Пи Си 4-тэй холбоотойгоор ямар эрсдэлүүд байгаа вэ? Ер нь бол бүгдээрээ нэг юмыг тодорхой ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Мега төсөл бол нэг жилийн дотор хэрэгждэг ч юм уу богино хугацаанд хэрэгждэг төслүүдтэй харьцуулахад асар олон эрсдэлүүд байдаг. Ялангуяа макро том эрсдэлүүд байдаг. Тэгэхээр үүнийг бид нэлээн ойлгох хэрэгтэйгэж бодож байна. Энэ дээр цаг хугацааны хувьдбайнга хойшилдог. Энэ төсөл маань энэ жил эхэлж орно гэж байсан. Дахиад 36 сарын асуудал яригдаж байна. Төслийн дүнгийн хувьд бол том төслүүд бол байнга нэмэгддэг. Энэ төслийн анх 1 тэрбум орчим доллар гэж байсан бол одоо 1,7 орчим болж байна. Ер нь бол ингээд төслийн менежментийг сайн явуулах нь нэлээн эрсдэлүүдийг багасах бололцоонууд байдаг. Тэгэхээр компанийн удирдлагууд энэ тал дээрээ нэлээн сайн анхаарч ажиллана биз. Зээлийн хэлэлцээр батлагдахгүй бол ямар эрсдэлүүд байна вэ? Макро болон компанийн түвшинд ямар эрсдэлүүд байна? Энэ талаар мэдээлэл хуваалцана уу гэж хүсэж байна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Монгол тос боловсруулах ТӨК-ийн гүйцэтгэх захирал Алтанцэцэг нар хариуллаа.