2023.12.14
Тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн талаар хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн санаачлагчийн илтгэлийг "Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn