2020.10.29
Б.Бат-Эрдэнэ: Авсан зээлээ төсвийн алдагдлыг нөхөх, үргүй зүйлд зарцуулаад дуусгахгүй байхад анхаарах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -ийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.