2020.10.29

Д.Өнөрболор: Авч байгаа зээлийг эдийн засгаа вакцинжуулах, дархлаагаа бий болгоход ашиглах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо.  Чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; -ийг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Халамжийн санд 1.3 их наяадын санхүүжилт хийж байж ЖДҮХ санд санхүүжилт тавиагүй нь цар тахлын мөчлөг сөрсөн бодлоготойгоо яаж нийцэж байна вэ? 

Цар тахлын аюул дуусаагүй байна. Ковид-19-ээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг авч байна. Тэгэхээр энэ авч байгаа зээлийг эдийн засгаа вакцинжуулах, дархлаагаа бий болгох тал дээр ашиглахад анхаарлаа хандуулмаар байна. 

Засгийн газрын төсвийн алдагдал тэнцэлд санхүүжүүлэх зорилготой биш, үрлэгийн зээлийг эрсдэлийн менежментээр удирдах зөв бодлого, Ковид-19-ээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөөндөө анхаарч зарцуулахыг хүсэж байна.

Дэлхийн улс орнууд бэлэн мөнгө тараахаас илүү иргэд аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих, ажлын байр хадгалж, иргэдээ орлоготой байх тал дээр анхаарал хандуулж байна. Манай Засгийн газар, Сангийн яам эдийн засгаа вакцинжуулах, дархлаагаа эдийн засгийн хувьд бий болгоход хөнгөлөлттэй зээлээ зарцуулах тал дээр анхаарлаа хандуулж ажилламаар байна.