2018.01.26
Д.Тэрбишдагва:Зээл авахдаа Дарханы дулааны станцаа өргөтгөх тал дээр анхаарсан уу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
Дарханы дулааны станцыг Эдийн засгийн байнгын хорооныхон очиж үзсэн. 1964 онд суурилагдсан станц. Дарханаас сонгогдсон гишүүд мэдэж байгаа байх. Эдийн засгийн байнгын хороогоор өмнө нь орчихсон төсөл.
Одоо 30 сая Еврогийн хөрөнгө оруулж байж, Дарханы дулааны станц 30-40 жил ямар ч асуудалгүй ажиллах юм бол цаашдаа ОХУ аас авч байгаа эрчим хүчээ багасгах, бусад хотуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм байна лээ.
Зээл авснаар бүх ажил сайжрах юм шиг бичсэн байна. Энэ бол нэг л ажил сайжирна. Цаашдаа дулааны цахилгааны станцаа өргөтгөхгүй бол үр дүнгүй болж магадгүй. Үүнийг бодолцож үзсэн үү?
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн хариуллаа
Энэ цахилгаан станцыг өргөтгөөд явах боломжтой гэж харж байгаа. Нийслэлийн станцууд дээр сайжруулах ажил явагдана.