2020.12.03
Ж.Сүхбаатар: Зээлийн 233 сая ам.доллар юунд, хэд нь зарцуулагдаж, хэрхэн хяналт тавих вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Өнөөдөр бидний нөхцөл байдал 2 том зорилгыг хангахын тулд ажиллаж байна. Эдийн засгийн эрүүл мэндийг хангах. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хангах чиглэлд амжилттай ажиллалаа. Одоо эдийн засгийн эрүүл мэнд муу байна. Энэ зээлийн зарцуулалтын яг идэвхжүүлэх гэсэн зорилгыг нь илүү тодруулаарай. 233 сая ам.доллар юунд хэрхэн зарцуулж, Сангийн яам хэрхэн зарцуулалтыг хянах вэ?"
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.