2019.09.12

Б.Саранчимэг: Төсөлд Баянзүрх дүүргийг хамруулах боломжтой юу?

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 

Төслийг дэмжиж байна. Төслийн зорилго ньТөлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэсэн байгаа юм. Энэ маш чухал төсөл юм. Төсөлд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх гэж орж ирсэн байна. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, агаар, хөрсний бохирдол ихтэй дүүрэг байгаа. Манай Баянзүрх дүүргийг хамруулах боломж байгаа юу? гэдгийг асуумаар байна.