2022.06.29
Х.Булгантуяа: Төгрөгийн ханшаа барьж дийлэх үү
АБГББХ-ны хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд рүү авсан зээлээ хиймээр байна гэдэг ч Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийг ихэнхдээ нийгмийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүд рүү, заримыг нь дэд бүтэц рүү хийдэг. Азийн хөгжлийн банк сүүлийн 15 жилд манайд нийтдээ 2 их наяд төгрөгийн зээл өгсөн. Энэ банкнаас өгдөг зээл хамгийн гайгүй нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүд байдаг. Энэ банкнаас авах зээлээс Улаанбаатар хотод, ялангуяа хотын түгжрэлийг бууруулахад ямар төсөл, хөтөлбөрүүд байна вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.