2023.03.17
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор агаарын тээвэр өргөжин хөгжихөд чухал нөлөөтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын /2023,03,17/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.
Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд “Агаарын навигацийн комисс Хэлэлцэн тохирогч улсуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн дотроос Зөвлөл томилсон 19 гишүүнээс бүрдэнэ. Эдгээр хүмүүс нь агаарын тээврийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй байна. Зөвлөл хэлэлцэн тохиролцогч улсуудад нэр дэвшүүлэх хүсэлт тавина. Агаарын навигацийн комиссын даргыг Зөвлөл томилно” гэж заасан. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 57 дугаар зүйлд зааснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын навигацийн комисс нь дараах үүрэгтэй:
Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой богино хугацаанд шууд холбогдох онц чухал ач холбогдолтой салбар бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд ач холбогдолтой аж.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn