Д.Батлут: Энэ зээлээр хөдөө орон нутгаа дэмжсэн бүтээн байгуулалт хийх хэрэгтэй
2021.12.23

Д.Батлут: Энэ зээлээр хөдөө орон нутгаа дэмжсэн бүтээн байгуулалт хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Нийслэл хотын түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхээр 420 тэрбум төгрөг төсөвлөсөн.Одоо ахиад 100 сая доллар шийдэгдэх гэж байна. Яг ямар ажил хийх гэж байна вэ? Хүн амын механик өсөлт нэмэгдсэн энэ асуудлын гол шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Энэ урт хугацаатай зээлээр жижиг ажил хийх биш хөдөө орон нутагт үйлдвэрлэл барих ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хөрөнгө оруулалт хийж болох уу? Сангийн сайдад илүү хамааралтай. Ер нь хөрөнгөгүйгээр шийдэх олон ажил бий. Судалгаан дээр суурилаад хөдөө орон нутагтаа бүтээн байгуулалт хийх, цалин хөлс дээр нь анхаарч, татварын багасгах гэх мэт алслагдсан орон нутгаа дэмжих бодлого хэрэгтэй байгаа үүнийг анхаарч байна уу?   

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn