
2025.06.24
Сайд Д.Батлут Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого чиглэлээ танилцуулан, тодорхой чиглэлд үүрэг даалгавар өглөө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тухайн салбарын сайдаар ажиллахдаа, Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, болзошгүй эрсдэл, сорилт, бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлнэ гэв.
Тухайлбал энэ хүрээнд:
- Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн "ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Алба хаагчдын цалин хөлсний нэмэгдлийг сайжруулах, орон сууцны нөхцөлийг үе шаттайгаар шийдвэрлэх замаар тэдний нийгмийн хамгааллыг сайжруулна.
- Орчин үеийн зэвсэглэлийн хөгжилтэй уялдуулан систем хөгжүүлэлт, шинэ төрлийн тоног төхөөрөмж хөгжүүлэх, нэвтрүүлэх суурийг тавина.
- Мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулна.
- "Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлнэ
- Салбарын төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана.
- Хүүхэд залуучуудын эх оронч үзэл, төлөвшлийг нэмэгдүүлэхэд бүх шатны байгууллагуудтай хамтран ажиллана.
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө эрхэм үүргээ биелүүлж “Би биш Бид” зарчмыг мөрдлөг болгон хамтран ажиллахыг хүсье! Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Сэтгүүлч