Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна
2025.05.02

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр БОХХАА-н Байнгын хороонд шилжүүлсэн БОХХАА-н Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон байнгын хорооны танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёололыг та бүхэнд хүргүүлсэн болно УИХ-ын эрхэм гишүүд ээ Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх БОХХАА-н байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье ээ.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан