Н.Учрал: Цалин нэмэхгүй гэж ОУВС-тай тохирсоныг ойлгож байна, гэхдээ бидэнд гарц бий
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал санал хэллээ.
Н.УЧРАЛ: БАГШ ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ БОЛ УЛСТӨРЖИЛТ БИШ
Багш нарын цалинг 01 сарын 01 хүртэл үлдсэн хугацаанд төсвийн тодотголоороо 10, 20 хувь ч болов нэмж өгөх болов уу гэсэн хүлээлт их байсан. Байнгын хорооны хурал дээр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч өөрөө багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн боломж байгаа гэж хэлж байсан. Өөрөө хэлж байсан болохоор тодотголоор оруулаад ирэх болов уу гэж би харсан боловч тусгаагүй байна.
Бидэнд гарц байгаа. 50 хувийг нь нэмчихэд жилдээ 100 тэрбум төгрөгний л зардалтай. Ядаж 30 хувиар нэмсэн бол 2018 он хүртэлх үлдсэн хэдхэн сард 10 тэрбум тавих боломжтой л байсан. Төрийн албан хаагчийн үндсэн цалинг нэмж болохгүй гээд ОУВС-тай тохирсон гэдгийг ойлгож байна. Гэхдээ цалигийн санг нэмэгдүүлээд эрх мэдлийг нь сургуулийн захиргаанд өгөх боломж байна.
Цалингаас гадна долоон нэмэгдэл авдаг гэж зарим гишүүд ойлгоод байна. Далан хувийн нэмэгдэлтэй цалин авдаг багш монголд байхгүй. Сайндаа л хорин хувийн нэмэгдэл авч байгаа. Дээрээс нь зэрэг ахихад 10-20 хувь нэмнэ гэснийг 20-40 хувь болгож ч болно. Нэг жил ажилласан багш, олон жил ажилласан багш хоёрын цалингийн зөрүүг тодорхой болгож өгч болно.
Өнөөдөр бол багш нарын баярын 51 дэх өдөр.
Багш нар баярлахгүйгээр өөр арга хэмжээ зохион байгуулж байна. Багш, эмч нарын цалин хөлс нэмүүлэхийг улстөржүүлдэг зүйл биш.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27