Н.Учрал: Эдийн засаг, хөгжлийн яам ЗГ-ын энэ удаагийн бүтэц бүрэлдэхүүн, давхардсан чиг үүргүүдийг оновчлоод, цаашид асуудлыг тухайн сайд толгойгоороо хариуцдаг болно
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн гишүүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын хуулиар энэ Эдийн засгийн хөгжлийн яам ямар асуудлыг хариуцах вэ гэдгийг их тодорхой хуульчилсан байдаг. Бид өнгөрсөн хугацаанд төлөвлөлтийнхөө араас явж чаддаггүй, төлөвлөлтөө хэрэгжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Жишээ нь зарим төсөл хөтөлбөрүүд гэхэд 5 сарын 30-наас, 1-нээс наана хэрэгжиж эхэлдэггүйгээсээ болоод төсөв татагддаг асуудал үүсдэг. Дээрээс нь энэ нийгэм эдийн засгийн үнэлгээ бусад төрлийн үнэлгээнүүд хийгдээгүй төсөл хөтөлбөрүүд энэ төсөвт суудаг. Жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг салбарын яамдууд авч хийдэг. Энэ ажлуудаас болоод төлөвлөгөөнд тусгачихсан ажлууд орхигддог. Тэгэхээр Эдийн засаг хөгжлийн яам өөрөө энэ урт хугацааны бодлого, дээрээс нь Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймаг орон нутаг дахь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт уялдаж байгаа эсэхийг нь хамааруулж авч үзье. Энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оных нь төсөвт суулгаад явдаг. Гишүүдийн асуугаад байгаа бүсчилсэн хөгжлийн форумын үеэр аймаг орон нутагт тулгараад байгаа асуудлыг шууд газар дээр нь бүсийн хэмжээнд шийдье гэхээр ажлууд нь жилийн төлөвлөгөөнд тусаагүй байдаг. Ингээд жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэх гэхээр хууль зөрчинө. Тийм учраас өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөөд, төсөвлөөд, хянаад, эргээд мониторинг хийдэг зөв зарчим руугаа шилжье гэдэг утгаараа энэ хяналт мониторингийн буюу ди эм и гээд энэ ЗГ-ын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусчихсан байгаа чиг үүргийг хэрэгжүүлэх яг энэ циклээр ажиллаж эхлэхийн тулд 4 жилийн хөтөлбөрөө үнэлдэг мониторинг хийдэг. Их хурал дээр байнгын хороон дээр тогтмол тайлагнадаг. Хуулиараа ингээд явна. Цаашдаа Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлоготой, дээрээс нь урт хугацааны бодлого руугаа чиглэсэн алсын хараатай байна аа. Тэрнээс биш салбарын яамд ч гэдэг юм уу бүсийн хөгжлийн хүрээнд ч гэдэг юм уу шинэ санаачилга гаргаад явах нь зохимжгүй. Эдийн засаг хөгжлийн яам 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлж байх хүрээндээ энэ мониторингийн эрх үүргийг Хөгжлийн яаманд энэ ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүний хуулиар Ерөнхий сайд бас оруулж зөв механизм руу бас чиглүүлж байна гэж бодож байгаа.
Тэгэхээр ирэх жил бид ТББХ-н дээр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Эдийн засаг хөгжлийн сайд л танилцуулж түүнийгээ хамгаална. 2 сарын өмнө төрийн байгуулалтаар орж ирэх үед аль сайд нь хариуцах нь тодорхойгүй байсан. Тэгэхээр ЗГ-ын энэ удаагийн бүтэц бүрэлдэхүүн давхардсан чиг үүргүүдийгээ оновчлоод яг асуудлыг тухайн сайд толгойгоороо хариуцах ийм бололцоогоор л бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой.

Сэтгүүлч