2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна
2017.10.26

2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны Төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уншиж танилцууллаа. 

Монгол улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийн хүрээнд тохирсоны дагуу төсвийн давсан орлогын тодорхой хэсгийг тухайн жилдээ өр багадуулах, нэг удаагийн шинжтэй тулгамдсан зарим нэг арга хэмжээг санхүүжүүлэх, хууль тогтоомжын болон нийгмийн хамгааллын бодлогод орсон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусган хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсвийн тодотголыг Засгийн газар боловруулсан байна. 

Одоо төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, мөн зарчмын зөрүүдтэй саналаар санал хураалт явагдаж байна.