Ө.Энхтүвшин: Чуулганы танхим чөлөөт ярилцлага, төгсгөлгүй маргааны талбар болох нь
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар /2016.11.03/ Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүд болон тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дэгийн тухай хэдэн асуудал хөндлөө.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
УИХ-ын дэгтэй холбоотой хэдэн үг хэлмээр байна. З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ гишүүдийг үг хэлүүлэхгүй хаагаад байдаг байсан. Өөрт нь таалагдсан үгийг л хэлүүлнэ, таалагдсан хүнээ л дуугарна.
Одоо болохоор хэлэлцэж буй асуудалдаа оролгүй хальж байна. Хэн үг хэлнэ гэнэ, тэрийг яриулаад байна. Төсөв хэлэлцэж байхад Эрдэнэтийн 49 хувийг ярьж л байдаг, “Эрдэнэт”-ийн Д.Эрдэнэбилэгийг сайн хүн л гэнэ, барьж хорих хэрэгтэй л гэнэ. Гол асуудлаасаа хазайж байна. Тиймээс УИХ-ын даргад хандан хэлэхэд хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх, асуулт асуух гишүүдэд микрофон нээж өгмөөр байна.
Энэ байдал цааш үргэлжилбэл УИХ-ын чуулганы танхим чөлөөт ярилцлагын талбар болох нь. Төгсгөлгүй маргааны индэр болох гэж байна.
Чуулганы хуралдаан цаг хугацаатай, хэлэлцэх асуудал их байна. Төсвөө 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Өнөөдөр хоёр дахь хэлэлцүүлэг нь болж байна. Тиймээс чуулганы дэгээ бариад хэлэлцэх асуудлаа үг хэлэх, асуулт асуух гишүүдэд боломж олгож, саналаа хураагаад явъя. Асуудлаас хальсан тохиолдолд шууд тасалдаг байх нь зөв гэж бодож байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27