Концессийн тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай гэв
Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээний эргэн төлөлт нь ирэх жилүүдэд улсын төсөвт ихээхэн дарамт үүсгэхээр байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,5 дахь хэсэгт “Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасан.
Концессын жагсаалтыг батлуулахдаа төсвийн зарчим, төсвийн төсөл боловсруулахад тавих шаардлагыг хангаагүй, төсөвт нөлөөлөх ачааллыг тооцоолоогүй байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Монгол Улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжихтэй холбоотойгоор Дэлхийн банкаас бодлогын зээл авахаар болжээ. Гэтэл дээр дурдсан алдаатай үйл ажиллагаанаас болж, уг бодлогын зээлийг авах урьдач нөхцөл хангагдахгүй байна гэж Засгийн газар үзээд Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих болсонтой холбогдуулан Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэхдээ уг хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай” гэлээ.
Үүний хариуд Концессын тухай хуулийг шинэчлэхээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран ажиллаж байгаа гэж албаны эх сурвалж хэллээ.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27