О.Баасанхүү: Бүх бололцоогоо хармаар байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.13

О.Баасанхүү: Бүх бололцоогоо хармаар байна.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвөө хэмнэх тал дээр дутагдалтай ажиллаж байгааг шүүмжилж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Монгол Улсад мөнгө байна. Жишээлбэл Монголбанк, Голомт, Улаанбаатар, ХХБ гэсэн банкинд 500 сая доллар шилжүүлээд, тэрийг нь 4 компани хувааж авжээ.  Тэр мөнгөө буцааж авах эсвэл, хөрөнгийг нь нийгэмчлээд, ард түмний халаас руу орох шийдвэрээ болиулъя.

Хоёрдугаарт, 600 орчим сая төгрөгөөр MRI аппарат авах хэрэгтэй байна гэж байна. Манай Орхон аймагт 2 ширхэг 570 байна. Засаг дарга, иргэдийн хурлын дарга 2 унадаг. Эрдэнэтийн дарга бас дахиад 570 авчихлаа. Эдгээрийг зараад хэмнэлт хийж болно. Энэ байдлаар хэмнэлт хийгээгүй байж л ард түмнийхээ халаас руу өнгийхөө больё. Ядаж л 13 дэд сайдынхаа төсөвийг тэглэхгүй байна. Хуучин МАН өмнө нь дэд сайдын төсвөө тэглээд ажиллаад болоод л байсан.

Энэ орж ирсэн төсөв нь хэмнэлтийн эсвэл орлого, зарлагаа тодорхой тусгасан байх ёстой.  1 лиценз зарахад л 400 сая доллар олддог л юм байна шүү дээ. Тийм болохоор бид энэ бололцоонуудаа хараад орлого, зарлагаа нөхөөд явъя." гэж хэллээ.