Ё.Баатарбилэг: ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөл байдалд хүргэсэн хүмүүс эсэргүүцэл илэрхийлэх хэрэггүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тодорхой саналуудыг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Засгийн газрын сүүлийн хэдэн сар явуулсан үйл ажиллагааны үр дүнд тодорхой ахицууд, эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд гарч байгаад иргэд нааштай хүлээж авч байна. Харин ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөл байдалд хүргэсэн хүмүүс эсэргүүцэл илэрхийлэх хэрэггүй.
Аливаа хууль нийгмийн хэрэгцээ шаардлагадаа нийцэж гарах ёстой. Өнөөдрийн байдлаар ипотеъийн асуудал хүндэрсэн. Энэ төсвөөс 110 тэрбум төгрөг тавигдаж байгаа. Маш олон айл өрх ипотекийн зээл авна гэж үзээд байрандаа орсон боловч зээл зогссон байна. Иймээс маш олон айлын санхүү хүндэрсэн байна. Салбарынхны ярьж байгаагаар 1 тэрбум орчим төгрөг эргэлдэж байж энэ ипотеъийн зээл хэвийн хэмжээнд очих боломж байна гэсэн. Тэгэхээр үүнийгээ нэмэгдүүлэх боломжийг бусад эх үүсвэрээс гаргах боломж байгаа юу?
Татварын шаталсан тогтолцоог маш олон гишүүд ярьж байна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахыг шаталсан маягаар татварыг ногдуулах тал дээр ажлын хэсэг ажиллана гэж бодож байна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27