Н.Амарзаяа: Байгаль орчны нөхөн төлбөрт анхаармаар байна
2017.10.05

Н.Амарзаяа: Байгаль орчны нөхөн төлбөрт анхаармаар байна

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа гишүүн санал хэллээ.

Н.АМАРЗАЯА: УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН АШГААС ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ ЗӨВ

Багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэж үзэж байгаа Сангийн сайдын тайлбарыг сонслоо. Чуулганы эхэнд шинээр бүрдэх гэж байгаа Засгийн газар 2018 оны төсвийн төслийг эргэн татаж, өөрийнхөө санал бодол, мэдээллүүдийг нэгтгэж байж төсвөө эргэн оруулах тогтоолыг баталлаа. Энэ тогтоол дээр багш, эмч нарын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг уламжилж байна.

Нүүрсний экспорт нэмэгдэж, ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр түвшинд хүрч, уул уурхайн салбар, аж ахуйн нэгж байгууллага, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарт өсөлт бий болсон практик шаардлага нөхцлийг тулгуурлаж 2017 оны төсвийг бид өнгөрсөн хугацаанд баталсан.

Батлахдаа өнгөрсөн Засгийн газрын алдаатай бодлого, шийдвэрийн нөхцөл байдалд тулгуурлаад төсвийн орлого хумигдмал үед орон нутгийнхаа төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх биш танаад, орлогынхоо эх үүсвэрийг улсын хэмжээнд татаж төвлөрүүлээд нэгдсэн төсвийн орлогын хэмжээнд энэ асуудлыг ярьсан.

Дотоодын нэгдсэн өртгийн албан татварын 10 хувь, ашиглалтын болон хайгуулын лицензийн 50 хувь зэрэг төлбөрүүд тухайн үйл ажиллагаа явуулж  байгаа нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийн салбар хэлбэрээр хуваарилагддаг байсан асуудлууд бүгд зогссон. Тэгэхээр одоогийн төсвийн тодотголын материалыг үзэхэд энэ асуудлыг тавих хэрэгтэй.