УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.04.07

Ө.Энхтүвшин: Дансанд нэр нь бичигдээд явж байгаа хүүхдийн мөнгө олгогдох уу?

Байнгын хороо Монгол улсын 2017 оны төсвийн тодотголын тогтоолын төслийн талаар хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Одоо дансанд нэр нь бичигдээд явж байгаа хүмүүсийнх өнөөдрийн хүртэлх нь дансандаа үлдэх үү хууль гараад байхгүй болчих юм уу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Валютын сангийн тохирсон нөхцөл нь бол 60 хувьд нь олгоод явж байгаа бусад хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгоно гэсэн УИХ-ын тогтоолын заалт байсныг бүхэлд нь хүчингүй болгож байгаа. Одоо хүртэл бүртгэгдээд явсныг нөхөж өгөхгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. 2019 онд олгох 60 хувийг 40 хувь болго, мөнгө хэмнэгдэх юм бол ядуу өрхөд хоолны толан байдлаар олгож зорилтот бүлгээ зөв тодорхойл гэдгийг оруулж тогтоолын төслийг оруулж ирсэн.