Ц.Цогзолмаа: Татварын бааз сууриа өргөжүүлэх тал дээр анхаарах ёстой
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон, тодотгол хийхдээ тодорхой орлоготой, боломжийн амьдралтай иргэдээс авах татвараа тодорхой хувиар нэмж байгаагаа сайтар ойлгуулах хэрэгтэй байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
"Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ дотооддоо дангаараа шийдэх боломжгүй учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц гаргалгаа байхгүй нь ойлгомжтой болсон. Гэтэл төсөв ба ОУВС-гийн асуудлаар зарим гишүүн улстөржсөн тайлбар хийж, өмнөх хийгээд одоогийн парламент гэж нэг нэгнээ шүүмжилж байгаа нь үнэхээр хариуцлагагүй байгаагийн илрэл юм.
Өнөөдөр татвар нэмэх тухай хүчтэй ярьж байна. Тодорхой түвшний орлоготой, амьдралын боломжтой нийгмийн давхаргаас авах татвараа нэмж, байдал сайжирсан тохиолдолд буцаад ижил, тэгш хувь хэмжээтэй татвар ногдуулна гэдгээ иргэддээ ойлгуулах нь зүйтэй болов уу.
ОУВС-гийн зөвлөмж ёсоор бол Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох тухай шийдвэрийг 40 хувь болгож, зорилтот бүлгийг дэмжих юм байна гэж ойлгосон. Тэтгэврийн насыг шууд маргаашийн дотор 5-аар нэмэхгүй, аажмаар үе шаттай нэмнэ гэж дахин дахин тайлбарлаад байхад ойлгохгүй байгаа нь маш харамсалтай байна.
Засгийн газар, Сангийн яам олон улсад шалгарсан эрсдлийн менежментийг хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Яг үнэнийг хэлэхэд Монгол Улс татвар багатай оро. Тиймээс татвар нэмэхээс гадна татварын бааз сууриа өргөжүүлэх боломжийг судлах хэрэгтэй."
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27