Төсвийн тодотголын төслийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2017.04.07

Төсвийн тодотголын төслийг дэмжлээ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авав.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа нэр бүхий гишүүд хуулийн төслийг дэмжин, үг хэлж саналаа хэлсэн юм.

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 78,8 хувь нь дэмжиж, хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамтаар харьяалах байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  шилжүүллээ.