УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.10.06

О.Баасанхүү: Орлого, зарлагын зөрүү хэд байна?

УИХ-ын чуулган төсвийн асуудлаар хуралдаж байна. Гишүүд асуулт асууж хариултаа авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 2017 оны төсөв орлого зарлагын зөрүү хэдэн их наядаар байгаа вэ. Өөрөөр хэлбэл орлогыг яаж тооцож юугаараа орлого хийх гээд байгаа юм бол хэмнэлт гээд л байдаг юуг хэмнэх гээд байгаа юм.

Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 16-08 дээр хувьцаагаа хэрэв зарсан бол банкны шимтгэлийг хасаад үлдсэн мөнгөнөөс нь хувь авах татвар авах ёстой байдаг. 17-02 дээр худалдан борлуулсаны татвар 30% гээд заасан байгаа.

Энэнээс юу гэж ойлгож болох вэ гэхлээр эрдэнэтийн 49% гэж байна 400 сая, 500 сая гэж байна. Үндсэн тоог нь хэлж мэдэхгүй байна барагцаагаар ярих юм бол 150 сая долларын татвар төлөгдөх ёстой. Тэгж байж эрх нь тухайн этгээдэд албан ёсны болох ёстой.

Тэгэхээр нөгөө 35 тэрбумын Капла гээд л нэг л их бужигнаад л байсан. Би одоо 150 сая төгрөгийг яриад байна. Энэ мөнгийг төсөвт төвлөрүүлж орсонуу. Оруулахаар тооцож байгаа юу. Орох ёстой юу үүн дээр маш тодорхой хариулт хүсэж байна. 

Түүний асуултад хэрхэн хариулсаныг бичлэгээс үзнэ үү ?