УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.10.06

С.Эрдэнэ: Оюутны тэтгэлгийг ялгавартай олгох хэрэгтэй

УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн талаар хуралдаж байна. Хэлэлцэгдэж буй асуудлууд мөн хасагдсан танагдаж буй төсвийн тал дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэллээ.

2017 оны төсвийн төсөл үндсэндээ бидний харж хүлээж байсан хэмжээнд байж чадсангүй, Үнэхээр өнөөдөр 2017 оны төсвийн төслийг төсөвт нилээн шинэчлэл реформ хийсэн байх болов уу гэж харж байв.

Харамсалтай нь нөгөө л бахь байдгаараа хуучин өнөө маргаашаа аргацайх төдий ийм төсөв орж ирж байна. 2016 оны төсвийн тодотгол хийх явцад бид олон томоохон нийгэм эдийн засгийн чиглэлийн алдаатай бодлогууд гаргаж баталсан зарим нь тухайн үед нийгмийн эсэргүүцэлд өртөж буцаан татсан.

Нэг зүйл дээр зориуд хэлэхэд бид өмнөхөө харлуулах гэж өмнөхөө үгүйсгэх гэж  ийм бодлогоор явж байгаа нь эдийн засгийн томоохон алдаануудыг хийхэд хүргээд байна гэдгийг аль аль талдаа ойлгох ёстой.

Оюутны 70,0 мянган төгрөг хүчингүй болгохдоо дотор нь яагаад ялгамжтай хандаж болоогүй юм бэ их дээд сургуульд сурч байгаа оюутныг хүчингүй болгодог юм байж, тэгвэл ядаж  МСҮТ ийн  тэтгэмж, урсгал зардлыг яагаад хүчингүй болгож байгаа юм бэ өнөөдөр мэргэшсэн мэргэжлийн инженер техникийн ажилчид асар их хэрэгтэй байна. Мөн цаашлаад хамтын тэтгэвэр, насны хишигийн талаар байр суурий илэрхийлж үг хэллээ.