2017.11.09

Д.Тэрбишдагва: Эв нэгдлийг сахиулах Ерөнхийлөгч ард түмнийг дайсагналд "хөтөлж" болохгүй

Өнөөдөр /2017.09.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа.

Д.ТЭРБИШДАГВА: ХЭЧНЭЭН Ч ХОРИГООС БОЛЖ АЖИЛ ХОЙШЛОГДОВ

Бидний хамгийн чухал зорилго ажлын байр нэмэгдүүлэх. Нэг удаагийн 300 мянган төгрөг өгч байгааг сайн ойлгохгүй л байгаа. Төрийн албан хаагчдад 300 мянга олгох болсныг сайн ойлгохгүй байгаа. Нийт 150 мянган аж ахуйн нэгж байна.

Үүнээс 50 хувь нь үйл ажиллагаа явуулахаа больсон. Гэтэл ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдээ мөлжигчид гэж доромжилсоор ирлээ. Ерөнхийлөгч та хоёр удаа хориг тавилаа. Хийх ажил маш их байна. Хэчнээн ч хоригоос болж, ажил хойшлогдов. Нам доторх асуудлаас ч болсон зүйл бий.

Хамтраад ажиллахгүй бол гурван сая хүнээ баллаж байна. Үндэсний аюулгүй байдалд аюул тулгарлаа.

Олон талтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих ёстой. Ерөнхийлөгч та энэ бүхэнд хариулт өгөөч?

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: ХИЙХ АЖИЛГҮЙДЭЭ ХОРИГ ТАВЬСАН ЮМ БИШ

Хийх ажилгүйдээ хориг тавиагүй. Үнэхээр болохгүйдээ тавьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан. Онцгой нөхцөл байгаа. Ч.Хүрэлбаатар олон удаа УИХ-д суусан, олон удаа сайдаар ажилласан. Би гурван удаа УИХ-д сонгогдсон, хоёр удаа сайдын алба хашиж байсан. Бизнесийг тэлэх бодлого явуулдаг ч дарагдаж ирсэн.

Хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг удирдаад байгааг энд сууж байгаа бүх хүн мэднэ. Тэрний төлөөлөл сайд болох нь бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь ашиггүй бол. Тийм учраас харамсаад Сангийн сайд дээр хориг тавьсан.

Төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөгийг олгох нь өнөөдрийн нөхцөл байдалтай уялдахгүй харамсалтай шийдвэр.

Халамжийн бодлогоос татгалзах ёстой, хүүхдийн мөнгөнөөс бусад тохиолдолд.

С.Батболдын Засгийн газрын үед эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан ч ажилгүйдэл ядуурлын тоо буугаагүй. УИХ-ын гишүүд ард түмнийхээ талд зогсож болдоггүй юм уу. Харамсаж байна. 55 тэрбум гэдэг их мөнгө. Ажлын байр нээх хэрэгтэй. Дутагдаад байгаа цэцэрлэг барих хэрэгтэй. Гэр хорооллоос, хөдөөнөөс сонгогдсон гишүүд зөндөө байгаа. Ийм байдлаар хөгжихгүй. Бизнесийн салбараас УИХ-д орж ирсэн гишүүд олон байгаа.Өмнө нь Тавантолгойг үнэгүй авахыг оролдсон бүлэг дахиад босоод ирлээ. УИХ-ын дэд даргын томилгоогоо эргэж хараач ээ. Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан, бүгдийг атгачихсан. Одоо яамд руу орж байна. Ийм тодорхой болчихсон учраас хоёр хориг тавьсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана. Өргөн хүрээтэй хуралдана. Хаалттай хурлыг оноос өмнө зарлана. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Хоригийг бас УИХ дээрээ яриач ээ гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр гаргасан шүү Ч.Хүрэлбаатар аа.