Л.Энх-Амгалан: Насны хишгийн босгыг 65 болгосноор 120 гаруй мянган ахмад хамрагдана
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-аар дэмжиж, УИХ-ын гишүүд 7 хоног тойрогтоо ажиллаач гэсэн хүсэлт тавьсан.
Төсвийн төслийг ард иргэдэд танилцуулж, ямар санаа бодолтой байгааг тандах боломжийг УИХ-ын 76 гишүүнд олгосон. Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт орон нутагтай харьцуулахад харилцан адилгүй байна гэдгийг тогтоосон. Хөдөө орон нутагт ахмад настнууд харьцангуй бага байна. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн 70 гэсэн насны босгыг наашлуулах хүсэлтийг гишүүдийн олонх гаргасан.
“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдгийн адилаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн дагуу баталлаа гэхэд 78 816 ахмад настан “Насны хишиг” авахаар байна. Насны босгыг бууруулснаар хуулийн хүрээнд 121 905 ахмад настан хамрагдах юм.
“Насны хишиг” гэдэг бол тэтгэврийн нэмэгдэл биш. Гол санаа нь өндөр насалж буй, өндөр наслахын тулд өөрийн эрүүл мэндэд анхаарч буй, цаашид ч урт наслах хүмүүсийг дэмжиж буй төрийн бодлого юм. Тиймээс тэтгэврийн нэмэгдэл, насны хишиг хоорондоо ялгаатай. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн доод хэмжээг нэмэх арга хэмжээ авна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27