С.Чинзориг: Халамжийн бодлогыг нэгдсэн нэг шалгуур үзүүлэлтээр явуулна гэдэг боломжгүй
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан өнөөдөр, маргааш УИХ-ын байнгын хороод холбогдох асуудлаар хуралдаж, нэгдсэн байр сууринд хүрч байна.
Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзоиг хүүхдийн мөнгийг 40 хувьд олгосноор хичнээн төгрөг хэмнэж байгаа болон хэмнэсэн мөнгөөрөө хичнээн өрхөд хоолны талон олгох талаар салбарын сайдаас тодрууллаа.
Тэрээр Засгийн газар нийгмийн халамжийн бодлогын давхцалыг арилгах, шалгуур үзүүлэлтийг сайжруулж, үр дүнг хянана гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа нь тийм оновчтой шийдэл биш гэсэн байр суурьтай байна.
Нийгмийн халамжийн бодлого гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, олон хүүхэдтэй эхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхөд гээд зорилтот бүлэг тус бүрийн онцлогт нийцсэн байх ёстой учраас нэгдсэн нэг шалгуур үзүүлэлттэй байх боломжгүй гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг үзэж байна.
Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хариулсан. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа өчигдөр дууссан учраас одоогийн тоо статистикууд өөрчлөгдөнө. 570 мянга гаруй айл өрхийн мэдээллийг шинэчлэх шаардлагатай байгаа учраас тодорхой хугацаа шаардлагатай болохыг Н.Номтойбаяр хэлж байлаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27