Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны /2017.04.12/ эхэнд УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд албан хүсэлт явуулсныг уншиж танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 3 дугаар сарын 24-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан нэмэлт оруулах гэхээсээ илүү шинэчлэх шаардлагатай гэж байсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран Концессын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа учраас ийнхүү эргүүлэн татаж авсан байж магад.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2017
11.09
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2017
10.10
ТББХ-ны хуралдаан
2017
10.06
2017
04.13
2017
04.12
БОХХААБХ-ны хуралдаан
2017
04.11
Экспертийн байр суурь
2017
04.07
2017
03.27