2021.01.14

Ж.Ганбаатар: Шударга хараат бус шүүхтэй болох зорилготой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,24/хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ хуулийн төсөл дээр цалин мөнгө, томилгоотой холбоотой зүйл их ярьж байгаа нь хуулийн гол зорилго алдагдаж, нийгэмд буруу ойлголт өгч байна. Хуулийн гол зорилго нь шүүхийг туйлын шударга, тунгалаг, хараат бус байх талаар. Эцсийн хэлэлцүүлэг дээр зорилгоо ярь, хариулж байгаа хүмүүс анхаар.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хаа, сайгүй хараат шүүхтэй болсон гэж олон жил ярьсан. Олон улсын байгууллага ингэж үнэлсэн. Ажлын хэсэг сайн ажилсан. Шүүхийг яаж хараат бус байх вэ? гэдэг тал дээр томоохон өөрчлөлт орж ирсэн.

Шүүгч нарыг томилохдоо хараат бусаар томилох, шүүгч ажиллахдаа хэн нэгний дарамт шахалтанд орохгүй сайн ажиллах заалт орж ирж байгаа. Сайн хуулийг шүүгч хэрэгжүүлэхдээ санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn