2021.05.04
Ж.Сүхбаатар: Шүүх эрх мэдлийн зохион байгуулалтыг оновчтой болгох хэрэгтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаа юм. Мөн Б.Энхбаяр гишүүнтэй холбогдсон, тэрбээр хуралтайг мэдээгүй бөгөөд тайлбар шалтгаанаа хэлмээр байгаагаа хэлж байсан. Хоёр удаа тайлбарыг Их хурлын даргад явуулж, оролцох боломжгүй учир хойшлуулж өгөөч гэж хүсэлт тависан юм. Хүсэлт гаргах хороонд Цэц шууд шийдвэр гаргасан байна.
УИХ дахь МАН-ын бүлэг шударга ёсны тэмцлийн хамгийн гол үр дүн бол шүүх эрх мэдлийн зохион байгуулалтыг оновчтой болгох юм. Үүнийг нотолж батласан учир УИХ хүлээж авна гэж бодож байна. Тийм учраас бид Их суудлын хуралдаанд орох байх.
Мөн дараагийн шатанд нэлээд португаль гэх мэтийг үзэж харах үндэслэл болох байх, Цэцийн гишүүд бас зөвөөр хандана гэж найдаж байна. Үндсэн хуулийн Цэц нь шударга ёсыг гацаах алхмуудыг хэд хэдэн удаа хийж байна.
Итгэмжлэгдэн төлөөлөгчөөр орсон хүн оролцож чадахгүй болж, цэц иймэрхүү аргаар шийдвэрээ гаргаж дүгнэсэн байна.
Иймэрхүү байдлаар шууд хэлэлцснээр процессын хувьд зөв биш байгаа юм. Хүлээж авахгүй шийдвэр гаргах маш амархан, үндэслэл болон аргумэнтийг ярилцах хэрэгтэй байна?
Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөг, ахлагч заавал сууж хэлэлцэн тайлбаруудыг өгмөөр байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn