2021.01.05

Ж.Сүхбаатар: Шүүгчийн ажлыг хэн үнэлж дүгнэх вэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Шүүгч бол шүүх эрх мэдэл гээд тусдаа Монгол Улсын хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг субъект. Шагнал гэдэг ёс суртахууны, материаллаг, статусын, хийж байгаа ажилд нь урамшуулж байгаа шагнал гэж бий. Шүүгчийн ажлыг хэн урамшуулах вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, Ерөнхий шүүгчийг сайн ажиллаж байна гэж дүгнэж урамшуулах асуудал тавигдаж байна.

Бидний шүүгчийг урамшуулж байгаа гол зүйл нь тэтгэвэрт гарах хүртэл нь, тодорхой насанд хүрэх хүртэл нь, тодорхой зөрчил гарах хүртэл өндөр эрх ямба эдлүүлж баталгаа өгч байгаа нь хамгийн том урамшуулал. Өөр нэг эрх бүхий этгээд одонгоор шагнана гэхээр хууль тогтоох эрх мэдлийн зүгээс, гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс, Ерөнхийлөгчийн зүгээс, Шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлж байгаа тэр этгээдэд цол, одон медаль өгч, ажлыг нь сайн, муу байна гэж цаад утгаараа үнэлж байгаа өөрөө асуудал юм. 

Нийгмээс энэ хамгийн сайн шүүгч гэж байгаа нь нийгмийн зүгээс өгч байгаа үнэлгээ дүгнэлт юм. Шүүгч гэдэг бол биднийг бүгдийг шүүдэг хүн. Шүүгч дээр бид хязгаарлалт тавих ёстой. Жам ёсны юмтай холбоотой зүйлийг өөрчилж болохгүй. Тэтгэвэрт гарах, олон хүүхэд төрүүлж байна энэ бол жам ёсоороо явж байгаа зүйлүүд. Үүнд ямар нэгэн урамшуулалын арга зам байх шаардлагагүй. Бусдаар бол шагнал гэдэг нь урамшуулна, сэдэлжүүлнэ, үнэлнэ, дүгнэнэ. Энэ нь хүний сэтгэл зүйд түлхэц үзүүлж, нөлөөлж, маш том хөшүүргэ. Захиргааны аргын гол хөшүүрэг бол урамшуулах, урамшуулах дотроо шагнах байдаг учраас ийм заалт орох нь зөв гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэмэлт тодотгол хийлээ: