2021.01.06

Ж.Сүхбаатар: Хэрэг үүсгэхийн өмнө урьдчилсан шалгалт явуулах ёстой

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хэрэг үүсгэхийн өмнө урьдчилан шалгалт хийх хэрэгтэй юм. Шууд хэрэг үүсчихээр нөгөө шүүгч дуудагдаад албан ёсны процесс нь үүсээд явчихна. Томъёолол дээр аль аль дээр жаахан асуудал байна. Татгалзана гэдэг заалт байна. Энэ гурван юм дээр татгалзана гэсэн. Хуулийн заалтын 108.2 дээр энэ гурваас бусад тохиолдолд хэрэг үүсгэж захирамж гаргана гэсэн байна.

Үүнд нэг хийдэл байгаад байна. Зааснаас бусад тохиолдолд өргөдөл гомдол хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор гомдол мэдээллийг шалгаж, сахилгын хэрэг үүсгэх тухай  захирамж гаргаж гэдэг юм уу шалгалтын нэг юм алдчихаад байна. Шууд үүсч болохгүй. Энэ гуравт хамаарахгүй бол хэрэг үүслээ гээд явчих гэхээр тэнд нэг шалгалт явах ёстой. Хэрэг үүсгэхийн тулд шалгалт явж таарна. Энд 108.2 дахь заалтад дутаад байгаа юм нь шууд үүсчихээд байгаа. Цэцийнх бол шууд үүсэхгүй тэр нь харагдахгүй байна.