Шүүхийн шинэчлэл явж байгаа
Хэдэн сар жилээр дуншиж байгаа Шүүхийн багц хуулийг батлах эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ хууль нь шүүхийн хараат бус, шударга ажиллах зарчмыг тусгаснаараа онцлог гэж төсөлд ажилласан хуульчид онцолж байсан. Харин УИХ-ын гишүүд өөр байр суурьтай байлаа. Ялангуяа, МАН-ын гишүүд шүүх, хяналтын байгууллагьгг улс төрийн захиалгаар ажилладаг зэвсэг нь гэж тодотгоод хууль батлагдвал энэ завхрал засрах уу гэсэн асуултыг шүүгч нарт тавьж байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр:
"Хуулийн төсөл түүхий байна. Төсөлд шүүхийн шинэчлэл хууль батлагдснаар эхэлнэ гэж бичсэн байна. Өмнө нь шүүхийн байгууллага шинчлэгдээгүй байсан юм уу. Шүүхийн байгууллага улс төрийн захиалгаар ажиллаж байснаа илтгэж байгаа хэрэг үү?
УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Зориг:
-Шүүхийн шинэчлэл явагдаж байгаа. Цаашид ч явах болно. Гагцхүү бие даасан, шударга ажил-лахад багц хууль зайлшгүй тулгарч байна.
Ө.Энхтүвшин: -Энэ хуулийг баталснаар шүүхийн бие даасан байдал бүрэн хангагдаж чадах юм уу даа. Хууль, хяналтын тэр дундаа шүүхийн байгууллага улс төрийн захиалгаар ажилладагаахэзээ зогсоох юм. Үүнийг бид хэлээд байгаа юм биш. Ард түмэн хэлж байна. Иргэдийн шүүхэд итгэх итгэл алдарсан. Бодит байдалд ч гэсэн улс төрийн захиалгаар ажилладагаа батлах гэсэн шиг шийдвэрүүд гаргаж ирлээ. Тухайлбал, УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнг хар. Орон нутгийн сонгуулиар МАН олонх болохоор нь АН-ынхан гомдол гаргаад шүүхэд өгчихнө. Нөгөө шүүх нь нэр дэвшигчдийг маань хууль зөрчсөн байна гээд нэрийг нь хасчих жишээтэй. Энэ байдал Сэлэнгээс эхлээд олон аймагт тохиолдлоо. Үүнийгээ хэзээ зогсоох вэ гэж асуумаар байна. Зарим шүүгчтэй уулзахад "Дээрээ хөлөө олохгүй бол дор хэцүү байна. Шахалт их ирж байна. Хэрэг шийдэхэд хүнд болсон" гэж байна лээ.
УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Зориг:
-Шүүх шударга ажиллаж ирсэн гэхээс өөр хариулт өгсөнгүй.
Мөн энэ өдрийн хураддаанаар Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих олон улсын жишигт нийцсэн хуулийг батлав. Энэ хууль нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэ-цийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалахад чиглэсэн юм.