2021.01.14

С.Одонтуяа: Шүүгчид маш их ачаалалтай ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.14/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шүүхийн тухай хууль баталсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Шүүгч нарыг авилга авдаг, хараат байдаг гэж их шүүмжилдэг. Тэднийг ийм байдалд оруулахад улс төрчид нөлөөлдөг. Шүүгчид маш их ачаалалтай ажилладаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Журмын тухай хуульд шүүгч нараас гадна туслах шүүгч орж байгаа байх гэж найдаж байна.

Яаманд жил дунджаар 1000-1200 албан бичиг гардаг. Яаманд 100-120 мэргэжилтэн ажилладаг. Анхан шатны шүүгч жилд дунджаар 800 албан бичиг, 600 захирамж, 60 гүйцэтгэх хуудас, 70 шийдвэр гээд нийт 1800 эрхзүйн актыг туслах, нарийн бичгийн даргатайгаа хамт гаргадаг. Энэ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг шүүгч 20 хүний ажил хийж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn