Ж.Сүхбаатар: Шүүхийн асуудлыг багцаар нь төрөлжүүлж буй бүлэг харилцаа гэж ойлгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Шүүхийн хууль бол салбарын хууль биш юм. Шүүх эрх мэдэлтэй холбоотой хууль. Дөрөв, таван хууль яагаад нийлүүлчих вэ гэж гишүүд асуугаад байна. Шүүхийн эрх зүй гэж байдаг. Эрх зүй өөрөө хөгжлийн шаттай юм. УИХ дөрөв, таван хуулиа нийлүүлж байгаа нь шүүхийн эрх зүй гэж нийтийн эрх зүйн салбар бий болгож байгаа юм. Шүүхийн хууль дотор материаллаг хэмжээ, процессийн хэмжээ аль аль нь ордог.
Энэ бол эрх зүйн нэг том салбараар төрөлжүүлэн хуульчилж байна. Бүхэлдээ шүүхийн асуудлыг багцаар нь шийдвэрлэж байгаа төрөлжсөн хууль юм. Шүүхийн эрх зүйн гэдэг дараагийн шатанд оруулж ирэх үүднээс төрөлжүүлэн хуульчилж байгаа ийм арга хэрэгсэл. Энэ дотор прокуророос бусдыг нь зохицуулж байгаа харилцаа байгаа юм. Энэ үүднээс ойлгохгүй бол энд тэндээс салгаж аваад бусад салбарын юмтай адилтгах гээд байгаа юм биш. Эрх зүй тодорхой түвшинд очихоороо салбар эрх зүй болоод хөгжчихдөг. Гүйцэтгэх эрх мэдэлтэй адил биш тусдаа бие даасан төрийн эрх мэдлийн салаа мөчир юм.
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24