2021.05.04
Х.Нямбаатар: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт Үндсэн хуулийг зөрчиж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
"Цэцийн дүгнэлтэд ийм өгүүлбэр байна. Цэцийн гишүүд үүнийг анхаарч сонсох хэрэгтэй юм.
Үүнд:
Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хувиарлах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 5, 6 дахь зүйлийг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн байна.
Өөрөөр хэбэл үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж буй гол агуулга шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Монгол Улсын Их хуралд томилж байгаа нь төрийн эрх мэдлийн хувиарлалтын зарчмыг алдагдуулж байна гэж дүгнэсэн байна.
Цэцийн гишүүдэд тодруулж хэлбэл, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд бид ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл дээр Яам ажиллаж байгаа юм. Гол асуудал нь шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж Ерөнхийлөгчийн тухай хуулийг өргөн барих гэж байгаа цаг үед тус шийдвэрийг гаргажээ.
Мөн одоогоор 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төслийг бичиж байна, энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 заасан ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн зүйл заасан хүрээнд хуулиар олгож болно гэсэн байгаа юм.
Тиймээс эрхэм хүндэт Цэцийн гишүүд та бүгд Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулж байна гэдгийн анхааруулж хэлэе. Цаашид шүүгчид бус гишүүдийг аль интсутэд өгөх вэ? Их хуралд өгөхгүй гүйцэтгэх засаглалд өгөхийг тодорхой бичих ёстой байсан юм.
Ийм зарчимгүй үндсэн хуулийг зөрчил рүү дагуулсан шийдвэр гаргасан үйлдэлд Цэцийн гишүүдэд харамсаж байна. УИХ-ын гишүүдийг уриалж уг асуудлыг хүлээж авч дүгнэлтэд хүрэхгүй гэдэгт итгэж байна.
Мөн Их суудлын хуралдаанаар гаргасан алдаагаа засна гэдэгт найдаж байгаагаа тэрээр онцолж хэллээ."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn