2021.01.07
Т.Аубакир: Өмгөөлөх талын эрх ашиг энд яаж тусгагдсан бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын шүүхийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асуулаа:
Шүүх хараат бус байхыг дэмжиж байгаа. Энэ маш чухал зүйл. Яг энэ хараат бус байдалтайгаа зэрэгцээд шүүхийн нээлттэй байдлыг яаж оруулж байгаа вэ? Одоо байгаа зохицуулалтаар бол шүүхэд иргэдийн төлөөллийг оруулах, www.shuukh.mn дээр шүүхийн шийдвэрийг оруулахаас хэтрэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм.
Шүүх хаалттай хаалганы цаана зөвийг буруутгаад, бурууг зөвтгөөд суухыг бас үгүйсгэхгүй. Тийм учраас нээлттэй байна гэдэг нь өөрөө тухайн шүүх байгууллага, шүүгч өөрөө зөв шийдвэр гаргах бас нэг сэдлийг төрүүлэх элемент мөн үү үгүй юу? Нээлттэй байлгах тал дээр төсөл дээр яаж орж ирж байгаа вэ?
Прокурор дээд шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж орж ирдэг. Гэтэл прокурор зөвхөн яллах талыг барьж орж ирдэг. Гэтэл иргэн, ААН-ийг өмгөөлөх талын санал яг энэ прокурорын эсэргүүцэлтэй ижил түвшинд тавьж чадаж байгаа юу? Прокурор эсэргүүцэл бичдэг уламжлал хэвээрээ байна уу? Өмгөөлөх талын эрх ашиг энэ дээр яаж орж ирж байгаа вэ?
Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24