2021.05.06

Ж.Сүхбаатар: Нээлттэй нэр дэвшүүлснээр бусад институцээс санал болгохыг болиулж байгаа юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

"Гишүүдийг анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн танилцуулгыг сонссон байх, Цэц шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо бүрдүүлэхэд холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд хоёр зүйлийг заасан байгаа, УИХ-ын тогтоолд бусад институцээс тэнцвэртэй бүрдүүлнэ гэдгийг баримтлаагүй байгаа юм.

Мөн шүүхийн зөвлөл дунджаар жилд 26 шүүгчийг, зарим тохиолдолд хоёрхон шүүгчийг санал болгодог ажил багатай юм байна. Шүүхийн сахилгын хороо нь 8 жилийн дунджаар 307 гомдол авдаг, ажлын ачаалал бага юм байна. Тиймээс шүүхийн ёс зүйн хороонд орон тооны бусаар ажиллаж байсан байгууллагын туршлагыг харгалзан үзэх үндэслэл заасан.

Орон тооны бусийн тухай дурьдахад Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед тус асуудлыг шийдсэн, орон тоогоор ажиллах нь зүйтэй хэмээж үзсэн юм.

Нөгөө талаар тэнцвэртэй оролцоогоор бүрдүүлнэ гэдэг нь нээлттэй нэр дэвшүүлнэ гэж заасан, нээлттэйгээр дэвшүүлж буй нь бусад институцээс санал болгодог жишгийг болиулсантай холбоотой юм. Үндсэн хуулиар үүнд Ерөнхийлөгч, Засгийн газар оролцохгүй бөгөөд УИХ дангаар шийдэхгүй. Шүүхийн зөвлөл, Сахилгын хороо 50%-ийг шүүх дотоодоосоо сонгож УИХ дангаар томилж байгаа биш юм.

  1. УИХ томилгоог нээлттэй нэр дэвшүүлж, иргэдэд нээлттэйгээр явуулахад оршино
  2. Сонгон шалгаруулалтыг бусад бүх институцад тэнцвэртэй төлөөллөөр бүрдүүлнэ
  3. УИХ томилно гэсэн дараал нь өмнөхөөсөө сайжирч сайн зохицуулалтад шилжиж байна.

Зарим гишүүд хуучин нь сайн гэж хэлж байна, хуучинтай зууралдах нь өнгөрсөнтэй зууралдах тай адил. Монгол Улсын шүүх эрх мэдэл дэлхийн 140 орноос 120-д хараат бус байдлаар орж, авилгажсан шүүхэд багтаж байна.

Монгол Улсын ардчилал, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, нийгэм олны төрд итгэх итгэл зэргийг уруу татан оруулж буй нь шүүх эрх мэдэл юм. Гэвч бүх оронд нийгмийн ядуурал, зүй бус байдал, гэмт хэрэг гэх мэт бүгд байдаг. Харин шүүх эрх мэдлийн чанар доогуур байж болохгүй.

Цэц үндэслэлээ дутуу гарган яарч шийдвэр гаргалаа гэж бодож байна. Гэхдээ их суудалд найдаж байна. Улсын Их хурал дахь МАН-ын бүлэг шүүхийн эрх мэдлийн шудрага ёсны төлөөх тэмцэл дээр хатуу зогсож, байнгын хорооны дүгнэлтийг дэмжинэ гэдэг итгэж байна. Мөн цэц үндэслэлээ эргэж харж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Түүнчлэн шүүхийн эрх мэдлийг нураах үзэл байж болохгүй зүйл юм."

Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn