2021.01.07
С.Чинзориг: Шүүгчийн тэтгэвэрт гарах насыг хуулиар биш, суурь харилцаагаар зохицуулах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын шүүхийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Хуулийн заалтын 41.1 дээр шүүгч хуульд заасан өндөр настаны тэтгэвэр авах насанд хүрсэн бол чөлөөлөгдөж болно гэсэн байгаа. Энэ бол өмнөх хуулиасаа дордуулсан зүйл байна. НД-ийн тухай хуульд өөрөө хүсвэл өндөр настаны тэтгэвэрт гарч болно гэсэн заалттай зөрчигдөж байна. Ажил олгогчид тэтгэврийн насанд хүрсэн гэдгээр шууд захиргааны санаачлагаар ажлаас нь тэтгэвэрт нь гаргах эрх олгож болохгүй.
Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг салбар салбарын хуульд оруулж зохицуулдагыг болимоор байгаа юм. Тэр суурь харилцааг зохицуулж байгаа хуулиараа зохицуулаад явбал хэн хэндээ хэрэгтэй, нөхцөл дордохгүй байх боломж бүрдэнэ.
Шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр настаны тэтгэвэр тогтоолгож болно. Энэ бол одоогийн мөрдөж байгаа НД-ийн хуультайгаа зөрчигдөж байна. Ийм заалт оруулж болохгүй. Салбарын хуулиар зохицуулж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Чинзориг нэмэлт тодотгол хийлээ:
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24