2021.01.05

Б.Энх-Амгалан: Цахимаар хэрэг хуваарилах явцыг хэрхэн баримтжуулах вэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.

Энэ бол хуулийн амин сүнс нь байх шиг байна. Шүүгчдийг зөвлөгөөнөөр хуваарилдаг. Өөр дээрээ хэрэг татаж авхаас болгоомжилсон. Хувиарлаж байгаа хэрэг, маргааных нь асуудал дээр нэхэмжлэх гаргасан хүнд нь шууд томилоод өгчихдөг. Сүүлдээ энэ асуудлаа зөвлөгөөнөөрөө шийддэг тэрнээс нэг, хоёр шүүгч асуудалд оролцдоггүй.

Хуулийн заалтын 19.3.2-д цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал эсвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох болсон нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөлөлд ил тод баримтжуулсан байна гэсэн байна. Цахимаар хийж байгаа үед яаж баримтжуулах вэ? Цахимаар хийж байгаа зүйл дээр энэ ямар ч нөлөөлөлгүйгээр хувиарлагдлаа гэдгийг яаж мэдэх вэ?

Түүний асуултанд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт  хариуллаа.

Өнгөрсөн жилүүдэд цахимаар хэрэг хувиарлагддаг арга хэрэгжээд явж байгаа. Үүний гол асуудал нь тухайн үедээ хувиарлалт нь хийгддэггүй, тодорхой хугацааны дараа хийгддэгээс болоод энэ хооронд ямар нэгэн хэрэг нэхэмжлэх  хувиарлахад хүний нөлөөлөл ордог гэсэн шүүмжлэл орж байгаа. Тухайн үед нь нэхэмжлэлээ авчирсан хүн өөрөө кнопоо дараад автоматаар хувиарлалт нь хийгдээд хэн гэдэг шүүгч дээр очсон баримтаа аваад явдаг. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэмэлт тодруулга хийлээ.