2021.01.28
Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг дэмжсэнгүй
ХЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын шүүхийн тухай
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.27/ хуралдаан боллоо
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайтар нягталж үзэх шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийнхоригийг /http://forum.parliament.mn/projects/11032/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Үргэлжлүүлэн хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Нямбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч зарчмын яг ямар өөрчлөлт хийх саналтай байгааг тодруулж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Санал хураалт явуулж дууссанаар уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24